СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Хүнс үйлдвэрлэгч, экспортлогч, тариаланчдад зориулсан энэхүү сургалтаар суралцагчдад Agrifood (тарьж, ургуулсан үр тариа, ногоогоор хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх) салбарын стандарт болон чанарын тогтолцооны ач холбогдлын талаар танилцуулж, жишээ болгон буурцаг, халуун ногоо, наранцэцгийн тос гэсэн гурван бүтээгдэхүүнээр төлөөлүүлэн тайлбарлана. Энэхүү сургалтаар хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн Аюултай байдлыг хянан шинжлэх тогтолцоо (HACCP)-ийг онцгойлон тайлбарлаж, оролцогчдод уг стандартын гэрчилгээ олгох үйл явцыг ойлгуулж, HACCP нь хүнсний аюулгүй байдлын системийн бусад шаардлагуудтай ямар хамааралтай болохыг онцлон тэмдэглэнэ. Эцэст нь хэлэхэд уг сургалт нь оролцогчиддоо Хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчимд бүрэн нийцэж байгаа эсэхийг үнэлэх зорилгоор өөрийгөө үнэлэх хяналтын хуудсыг гаргаж өгдөг бөгөөд энэ нь гэрчилгээ авах эхний алхмыг баталгаажуулдаг.

САНАМЖ: Хичээлийг хамгийн оновчтой байдлаар үзэхийг зорьж байгаа бол Chrome эсвэл Safari хөтөчийн хамгийн сүүлийн хувилбарыг ашиглахыг зөвлөж байна.

Энэхүү сургалтыг дуусгасны дараа оролцогчид дараах зүйлийг хийх боломжтой болно:

Үүнийг хэрэгжүүлэхэд гарах үр дагавар, сорил бэрхшээлүүд байгааг ойлгож, стандартын шаардлагуудыг хангахын ач холбогдлын талаар танин мэдэх;
Тусгай зах зээлийн стандартуудын ялгааг тодорхойлж, аль зах зээлд нэвтрэх талаар шийдвэр гаргах;
Аливаа байгууллагатай холбоотой стандарт, дүрмийг дагаж мөрдөх, сонгосон стандартаа хэрэгжүүлэхэд бэлтгэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах.
СУРГАЛТЫН БҮТЭЦ
  • Хичээл 1: Agrifood (тарьж, ургуулсан үр тариа, ногоогоор хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх) стандартын ач холбогдол.
  • Хичээл 2: Agrifood (тарьж, ургуулсан үр тариа, ногоогоор хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх) үйлдвэрлэлд тавигдах системийн шаардлагууд болон стандартууд .
  • Хичээл 3: Шаардлагын нийцэл болон шаардлагын нийцлийн баталгаа
  • Дасгал ажил
Сургалтанд хамрагдах