СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Энэхүү цахим сургалт нь үүлэн тооцоолол, холболт/connectivity, хөдөлгөөнт төхөөрөмж ашиглалт зэрэг мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологиор дамжуулан дижитал өөрчлөлтийг байгууллагууд амжилттай хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, боломжыг харуулна. Дижитал өөрчлөлтын "lean" аргачлалын дагуу байгууллагуудад дижитал өөрчлөлтийн замын зураглал боловсруулахад туслах гурван үндсэн арга мөн танилцуулна. Оролцогчдод болон тэдний байгууллагуудад дижитал өөрчлөлт хийх үйл явцыг амжилттай тогтворжуулах, залж удирдахад нь туслах зорилгоор сургалтын төгсгөлд Туршлага, мэргэжил нэгт нэгдэл/Community of Practice (CoP)-ийг санал болгоно. 

САНАМЖ: Хичээлийг хамгийн оновчтой байдлаар үзэхийн тулд Chrome эсвэл Safari программуудын хамгийн сүүлийн хувилбарыг ашиглахыг зөвлөж байна.

Энэхүү хичээлийг үзэж дуусгасны дараа оролцогчид дараах мэдлэгийг эзэмшинэ: 

  • Байгууллага дижитал өөрчлөлтийг эхлүүлэхэд бэлэн байгаа эсэхийг үнэлэхийн тулд өөрийн бэлэн байдлын үнэлгээг хийх; 
  • Бизнесийн үйл явцын загварчлал ба индекс (БҮЗИ) ашиглах, байгууллагынхаа ажлын үйл явцын ерөнхий ойлголтыг авахын тулд энгийн загварууд боловсруулах; 

  • Дижитал өөрчлөлтийн стратегийг боловсруулахдаа Аналитик сүлжээний процесс (AСП) ашиглах 

  • Байгууллагын нетворк шинжилгээ (БНШ)-ний график үүсгэж, үүнийг дижитал өөрчлөлтөө хянахад ашиглах. 

СУРГАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ
СУРГАЛТЫН БҮТЭЦ

  • Хичээл 1: Lean дижитал өөрчлөлтийн аялал эхлүүлэх нь 
  • Хичээл 2: Дижитал өөрчлөлтийн боломжоо таньж мэдэх нь 
  • Хичээл 3: Дижитал өөрчлөлтөө хэмжих нь 
  • Хичээл 4: Инновацийн чадавх ба Туршлага, мэргэжил нэгт нэгдэл/ Community of Practice 
  • Кэйс жишээний дасгал, ажил 

Сургалтанд хамрагдах