Бүртгэлийн сонголтууд

СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Энэхүү сургалтаар бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчид (БЖДҮ)-ийг Хятад улсын зах зээлд нэвтрэх, мөн Хятадын бизнесийн хөдөлгөгч хүч, соёлын онцлог шинж чанаруудыг танилцуулна. 11.3 их наяд ам.доллар бүхий ДНБ, бараг 1.4 тэрбум хүн амтай Хятад улсын зах зээлд нэвтрэхэд шаардлагатай нөхцөл шаардлагууд, чухал стандарт/ дүрэм журам, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг импортлох талаар тодорхой мэдээллийг хаанаас олж авах боломжтойг мэдэх болно. Эцэст нь, жижиг бизнесүүд Хятад улсад зохион байгуулагдах томоохон хэмжээний үзэсгэлэн худалдаанд хэрхэн бэлтгэж, амжилттай оролцож болох талаар танилцуулсан.

САНАМЖ: Хичээлийг хамгийн оновчтой байдлаар үзэхийн тулд Chrome эсвэл Safari программуудын хамгийн сүүлийн хувилбарыг ашиглахыг зөвлөж байна.

Энэ сургалтад хамрагдсанаар оролцогчид дараах мэдлэгтэй болсон байна:

Хятад улсын зах зээлийн хөдөлгөгч хүч үүнд бизнесийн болон соёлын онцлог шинж чанаруудыг тайлбарлах;
Зах зээлд нэвтрэхэд шаардлагатай нөхцөл шаардлагууд, чухал стандарт/ дүрэм журам, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг импортлох талаар тодорхой мэдээлэл олж авах боломжтойг тодорхойлох; and
Хятад улсад зохион байгуулагдах олон улсын үзэсгэлэн худалдаа/ экспод оролцож үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд бэлтгэлээ бүрэн хангасан эсэхээ шалгах.
СУРГАЛТЫН БҮТЭЦ
  • Модуль 1: Хятад улсын зах зээл: Экспортын нэг боломж уу?
  • Mодуль 2: Хятад улсын зах зээлд нэвтрэх
  • Mодуль 3: Хятад улсад болох үзэсгэлэн худалдаанд оролцох
  • Дасгал ажил
Сургалтанд хамрагдах
Элсэх (Participant)